Төрсөн аавдаа хүчирхийлүүлсний улмаас жирэмсэлсэн охин нярайлсан байна. Насанд хүрээгүй хүүхэд амаржсан тул эмнэлгийн байгууллагаас цагдаад мэдэгдснээр энэ хэрэг шалгагдаж эхэлжээ.


Тодуулбал, Увс аймгийн Улаангом суман дахь Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 16 настай охин амаржсан байна. Үүнтэй холбоотойгоор Увс аймаг дахь цагдаагийн газраас шалгалт явуулахад 39 настай Х.Д гэгч нь 2020 оны 03-р сард согтуурсан үедээ хүчиндэж, жирэмслүүлсэн аж.

Насанд хүрээгүй, бага насны хүүхэд ялангуяа охидын эсрэг хүчингийн гэмт хэрэг үүнд ураг төрлийн бэлгийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа.

Гэсэн хэдий ч энэ төрлийн гэмт хэрэгт өртөж буй бага насны хүүхэд, ялангуяа охидын эрхийг хамгаалах эрх зүйн орчин дутмаг байдаг.

Тиймээс хүүхэдтэй эх хүн бүр алхам тутамдаа болзошгүй эрсдэл бүхнээс сэргийлнэ үү!!!