Монголын кино урлагт өөрийн гэсэн байр суурийг баттай эзэлсэн чадварлаг эмэгтэй жүжигчдийн нэг бол Б.Навчаа. Тэрээр одоогийн кино урлагийн нэгэн өнгө төрхийг тодорхойлогч гэхэд болно.


Ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн чадварлаг жүжигчин Б.Навчаа өнгөрсөн дөрөвдүгээр сард одоогийн Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг буруушаасан пост оруулсны улмаас яллагдагчаар татагдсан байна. Түүнд холбогдох хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн байна.

Энэ тухай жүжигчин Б.Навчаа өөрийн цахим хуудаснаа “Ийм пост бичээд ял авахаар болж байна даа. Гомдомтгой Нямбаатар сайдыгаа та нар минь дандаа хайрласан хүндэтгэсэн пост оруулахгүй бол Гомдоод өширхөөд шүд зуугаад шүүхэд өгөөд байна шүү анхаар манайхаан!!!! Үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болсон шүү. Уг нь хуулийг хөнгөдсөн байна гэж бичсэн болохоос Нямбаатарын нэр хүндэд халдсан зүйл огт байхгүй юмсан.Цагдаа прокурор нь сайдынхаа талд бат зогсож таньдаа хайртай шүү л гэж байна.Шүүх нь сайддаа хайртай үгүйг харъя даа” гэжээ.p