Сошиал орчинд ямар ч хамаагүй сэдвээр “солиорч” олны анхааралд өртдөг хүн бол өөрийгөө “Цэнхэр үст” хэмээн нэрлэсэн Э.Цэрэн гэх эмэгтэй юм.

Анхлан, МҮҮН-ий шашны талаар ярьж гарч ирснээс хойш олон ч асуудлаар дуулиан тарих гэж оролдож, бүр төрсөн хүүтэйгээ хүртэл маргалдаж шүүх, цагдаагийн хаалга татсан нь худлаа биш билээ.

Тэгвэл Э.Цэрэн ээлжит нэгэн сенсааци дэлгэхдээ цахимд”Ганжавхланг би эртнээс таньчихсан. Түүний баг нэг өдөр хуулрах л байх… ер нь ядуу хүүхдүүдэд туслах (дөрөөлөх) хаана ч сайн сайхан хүний дүртэй харагддаг… яг л бурханд наминчлаад нүгэл үйлддэг сүмийн пасторууд шиг!

мөнгө угаалтаас өгсүүлээд олон юм явдагыг хэлчихвэл миний эргэн тойрны хандив өгөгч найзуудаас өгсүүлээд олон хүн намайг жигшиж зэвүүцэнэ. Түүний баг хуулрах цаг нь арай болоогүй.” хэмээсэн байна.