Хужирбулангийн 1 дүгээр хэсгийн гуравдугаар гудамжинд гэр шатаж 4,6 настай хоёр хүүхэд амиа алджээ.

Хэргийг тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсгийн гуравдугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 14:27 цагт өгчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 14:32 цагт очиж 30 минут ажиллаж галыг унтраасан байна.

4 настай, эмэгтэй А, 6 настай, эрэгтэй А нар галд өртөж нас барсан байсан тул цогцсуудыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ