“Шинэ үе” хамтлагийн ахлагч МУГЖ Н.Ариунболд буюу Бооёо, яруу найрагч СГЗ Ц.Хулан нар дуучин Т.Дэлгэрмөрөний гэргий, хоолны мастер Солонгон аашт буюу Т.Анандад шавь оржээ. Тэд хамтдаа “Амттай карантин” реалити шоунд оролцож байгаа аж.


Энэ тухайгаа дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа онцлоод, олноо сайхан сэтгэл цагаан мөртэй учраас энэ хоёр эрхмийг сонгосон хэмээн тайлбарлажээ.
Тэрээр “Хоёр гавъяат маань манайд хүрэлцэн ирлээ. Солонгон аашт нь яагаад энэ хоёр эрхмийг анхны шавиараа сонгосон гэж бодно оо. Үнэн үг,тод төрхтэй,үйлсийн цагаан мөртэй гэж олны дундаас онцгойрсон. Ард түмэндээ хайрлагдсан хоёр эрхэмдээ насан туршийнх нь хамгийн нандин хөрөнгө оруулалтыг оруулая гэж шийдсэн юм. Хоёр сайхан эрхэм минь Солонгон ааштдаа эрхлэн жаргаг дээ. Цаг хугацаа өнгөрөх тусам амттай карантин реалити шоуны үнэ цэнэ цацран гэрэлтхийг би таашгүй” гэжээ.