Сэргэлэн цовоо, авьяаслаг бүсгүйн гал цогтой хоолой олон нийтэд эрхгүй танил болсон билээ. “UBS” телевизийн хөтлөгч, сэтгүүлч, зохиолч гээд түүнд олон гуншин бий. П.Одгэрэл дэлгэцээр ч, тайзан дээр ч мөн дэргэдээс нь харсан ч үргэлж сайхан харагддаг.

Түүнийг монголын хамгийн баян хөтлөгч гэх нь ч бий.

Цагаан хоолтон гэдгээ ил тод зарладаг тэрээр моделийн карьераа эхлүүлсэн бололтой. Өөрийнхөө гоолиг турьхан биедээ зохимжтой даашинзуудаар гоёсон гэрэл зургуудаа цахим хуудаснаа нийтлэх болжээ.


Тэрээр хувийн цуглуулгадаа ердөө л ганцхан удаа өмссөн 100 гаруй гоёлын даашинзтай гэдэг.