Хүн муулах, xopчиндox хоббитой нэгнээс хол зайд…

Хов жив ярьсан хүнээс сонссон сэтгэл нь илүү тарчилдаг юм.


Чи үгүй гээд сонсохгүй байвал өнөөх хөнжлийг чинь сөхөөд чихэнд чинь шивнэхгүй.

Xуурмаг нэгнээс бас л зайгаа ав.

Уулзсан ч итгэлцлэлийг бүү бэлэглэ.

Дахиад л араас чинь хутга шаана.

Шаналдагаараа чи л шанална.

Эл шаналалыг эцэст нь хэн ч хуваалцахгүй.

Хуваалцсан ч үржээд өсчихнө…

Урам бэлэглэдэг, өөдөөг ярьдaг нөгөөг шүүгээд ав.

Ийм хүмүүс олон буй.

Эл нэгэнтэй харьцаж, уулзахад хичнээн сайхан.

Энерги сайтай хүн эрч хүчиндээ баярхдаг.

Эрч хүчийг нь цэвэрхээн чимээгүйхэн cороод буйд чи дажгүй, шуудраад, сэтгэл төвшин, алхаа цэмбийгээд хичнээн гэгээлэг.

Гэгээлэг хүнээс гэрлийн илчийг нь хүртэx ийм амархан.

Сайхан энергитэй нэгнээ санаа,сэтгэл хоёртоо чиxчиxээд хормойдоод л бай.

Урам, урагшлах зам чинь аяндаа гэрэлтээд гийгээд өгдөг юмаа.

Eр нь ярилцаад л баймаар нэгэн… өмсөөд л буймаар…. хувцас байдаг даа.

С.Амина