Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр өчигдөр /2020.12.18/ нийт 11191 сорьцод PCR шинжилгээ хийснээс 12 хүнээс Сovid-19 илэрлээ. Батлагдсан тохиолдлуудын зургаа нь Баянзүрх дүүргийн голомтоос илэрсэн бол арванхоёрдугаар сарын 16-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зургаан хүний давтан шинжилгээнээс Сovid-19 халдвар илэрсэн байна.

Улаанбаатарт бүртгэгдсэн Сovid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 169 болжээ.