Цоохор ирвэс бол “Улаан ном”-д орсон, агнахыг хуулиар хориглосон цөөн тоо толгойтой амьтан. Тэр ч утгаараа энэ сүрлэг амьтны зургийг авна гэдэг гэрэл зурагчдын хувьд аз, авъяас, ур чадвар шаарддаг.

Энэ удаад бид цоохор ирвэс усанд хэрхэн загас барьж идэж байгаа нэн ховор агшинг гэрэл зургаар хүргэж байна

Цоохор ирвэс бол сүрлэг сайхан амьтан. Бас хуулиар хамгаалагдсан ховор амьтны нэг. Цаст өндөр уулын мөсөн оргилд хүрч, хад асганд нуугдаж, өвөр, хоолойгоор нь хэрэн тэнэж, бэлд нь бууж чаддаг цорын ганц амьтан цоохор ирвэс учраас уулын сүр сүлд түүнд шингэжээ.

Монголд ойролцоогоор 1000 орчим ирвэс бий гэж судлаачид үздэг. Энэ амьтны барааг харах гэж гадаадын жуулчид олон мянган км зам туулж Монголд ирдэг ч хүслээ биелүүлж чаддаггүй. Учир нь, цоохор ирвэс хүн болгонд харагдаад байдаггүй, их нууцлаг амьдралтай. Цоохор ирвэсийг олж харна гэдэг өөрөө том аз.