Жүжигчин Тэмка буюу С.Тэмүүжинг уншигчид андахгүй билээ. Тэгвэл тэрбээр цоглог нь дэндсэн залуу, Бүүм таун хамтлагийн дууч, Эмоци хамтлагийн Тэмка гээд олон нэрээрээ эчнээ танил болсон нэгэн.


Заяаны ханиараа мэргэжил нэгт алаг нүдэн Г.Нарансолонгыг сонгосон. Таван насны зөрүүтэй хосууд хамтын амьдралаа холбон 10 гаруй жилийн нүүр үзэж буй.

Эхнэр Г.Нарансолонго өмнөх амьдралаасаа нэг охинтой. Харин С.Тэмүүжинтэй суугаад хүү, охин хоёр төрүүлж өгсөн.Залуу хосууд орлогоороо үеийнхэн дундаа дээгүүрт бичигдэг гэсэн. Тэд жил бүрийн шинэ жилээр гэр бүлийн гэрэл зураг даруулдаг гэр бүлийн уламжлалыг бий болгожээ.