Баянзүрх дүүрэгт голомтлон гараад буй халдвартай холбоотойгоор Улсын Онцгой комисс хуралдаж, арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 6-ныг хүртэл хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорио тогтоох саналыг гаргасан. Тэгвэл дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаар дээрх саналыг хэлэлцэж, дэмжлээ.

2020 оны 12 дугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 06-ныг хүртэл дараах 15 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, ААН-үүдэд хязгаарлалт тогтоохгүй.

Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа

Хүнсний үйлдвэрлэл, түүний худалдаа, түгээлт

Газрын тосны төрлийн бүтээгдэхүүний хангамж, түүний түгээлт, тээвэрлэлт

Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт

Улсын онц чухал стратегийн ач холбогдол бүхий объект

Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ

Хот суурин, усан хангамж, ариутгал, татуургын ашиглалтын үйл ажиллагаа

Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа

Банкны үйл ажиллагаа

Хэвлэл мэдээлэл, харилцаа, холбоо, шуудан

Тусгайлсан үүрэг бүхий байгууллага

Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат

Улаанбаатар хотын төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа /10-15 хувь/

Хүүхэд хамгаалал, асрах байр

Буян, оршуулгын үйл ажиллагаа