Эх ондоо гурван охинтой болсон дуучин Т.Дэлгэрмөрөн цар тахлын энэ үед нийтийн жишгийг дагаж үсээ ч хусуулахгүй, ургуулж удахгүй самнаж харуулахаа амлаад байгаа.
Түүний хувьд дунд, бага охиноо харж гэртээ байгаагаа баримтжуулан “зарлан тунхаглаж” байгаа билээ.


Том охиноо Зөөсий, дунд охиноо Бумбардай, бага охиноо Бөбөөхэй хэмээн өхөөрддөг тэрбээр шинэ хүнийхээ зургаар сүүлийн үед гангарах болсон байна.

Эхнэртэйгээ зэрэгцэн шөнө хүүхдээ авдаг сайн аав гэж түүнд бүсгүйчүүд ам сайтай байдаг. Тодруулбал, тэрбээр саяхан цахим хуудсандаа “Миний Бөбөөхэй шөнө орой унтахгүй их уйлдаг.Тэгээд аав нь хагас дутуу нойрмог түүнийхээ уйлах дууны чанга хоолойноос халширтал чих өвддөгсөн. Харин агаарт гаргаад ирсэн чинь бид хоёр өдөр шөнө дамнаж унтдаг боллоо шүү. Агаар тийм их хэрэгтэй байжээ.” Хэмээн бичсэн нь нялх хүүхэдтэй ээжүүдийг ихэд уяраасан сурагтай.