Сэрэмжүүлэг!!!

Өнөөдөр миний интернэт банкид халдахыг оролдсон тохиолдлыг та нартаа сэрэмжлүүлэг болгон мэдээлье.


Өдөр 14:25 цагт 90532021 дугаараас нэг залуу надруу залгаад миний Хаан банкны дансыг овог нэртэй минь хэлээд мөн үү л гэнэ. Мөн өө л гэлээ. Гэтэл би Хаан банкны ажилтан байна. Бид шинэчлэл хийж байгаа юм. Таны интернэт банк алдаа заагаад байна. Та надад нэвтрэх нэрээ өгөөч гэв ээ. Би ч тэр дор нь утсаа спикер дээр нь тавьж байгаад интернэт банкруугаа орж үзлээ зүгээр байна.

Зүгээр байгаагаа нөгөө нөхөрт хэлтэл манай энд алдаа заагаад байна. Та нэвтрэх нэрээ л өгчих гэжийнэ шүү. Чи аль салбараас ярьж байна гэтэл 10-р хороолол салбар гэнэ. Өөрийнхөө нэр усыг хэлэхгүй юм. Учиргүй л нэвтрэх нэр нэхээд байна.
Утасны цаанаас би чамайг Хаан банкны ажилтан гэж яаж мэдэхэв би чамд нэвтрэх нэрээ өгч чадахгүй гэж хэлээд утсаа салгачихав. Гэтэл яасан байх нь уу?
16:39 минутад миний утсанд интернэт банкинд нэвтрэх 2 удаагийн оролдлого хийлээ.

Интернэт банк блоколлоо гэсэн мессэж ирэв. Тэр дор нь Хаан банкруу залгаж учир байдлаа хэлтэл өнөөх луйварчид гэдэг нь тодорхой болсон шүү. Жаахан гэнэндүү загнавал шууд л нэвтрэх нэрээ өгөхөөр юм байна. Таньж мэддэгүүддээ сэрэмжлүүлээрэй хүмүүсээ.