Аглуу буюу Баттулга гэх нэрийг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Аглуу гэх нэр бол Баттулга гэдэг нэрийг тонгоруулж унших үеийн эхний 4 үсгээс үүсчээ.

Тэрээр өөрийн цахим хуудсандаа удахгүй IPTV-гээр гарах шинэ контентын тухай мэдээллийг хүргэсэн нь нэг хэсэг охидыг байлдан дагуулж байсан Rokitbay-г бухимдуулаад авав.

Rokitbay хип хопийн урлагаас хөндийрч 2018 онд“ОННЦ ДҮМД” нэртэй анимейшэ 2 улирлын 20 ангийн турш үзэгчдийг байлдан дагуулж, анги бүрээс шинэ трэнд үг хэллэг бий болж, хамгийн хүлээлт өндөртэй монгол контентуудын нэг байсан гэдэгтэй хэн ч маргахгүй.

Харин Аглуугийн шинэ контентын хэсэг Сандаг, Дамбажаа ноёнг дуурайсан хэсэг гарч буйг илэрхийлэх зураг оруулсанд “Онцц дүмд”-ийг бүтээгч О.Баярсайхан “ Уул нь миний зохиосон дүрүүд юмсан. Та ингэж дураараа зөвшөөрөлгүй ашиглаж болж байгаа юм уу” хэмээн сэтгэгдэл үлджээ.

Гавьяат оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглалаа гэх шүүмжлэлийг хүлээж авсан уу, гэмшив үү оруулсан постоо тэр даруй устгав.