Энхсаран сувилал, Баянзүрх дүүргийн эмнэлэг цар тахлын голомт болоод байгаа билээ. Тэгвэл дахин нэг эмнэлэг цар тахлын голомт болж байгаа ажээ. Тодруулбал Хавдар судлалын үндэсний төвд өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн тул өнөөдрөөс үйлчлэхээргүй болж байгаа юм байна.

Хавдар судлалын үндэсний төвд батлагдсан тохиолдол бүртгэгдэхээс өмнө хүн хоорондын зайг баримталж, үйлчлүүлэгчийн халууныг үзэж ариутгал, халдваргүйтлийн дэглэмийг сайтар сахиж байсан юм.

Өнөөдөр БЗД-ийн голомтоос 4 халдвар, Хавдар судлалын үндэсний төвийн ХОЁР эмч, сувилагчаа тус тус илэрлээ.