ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн ХОМ-ийг танилцуулж байна.

Тэрээр 2019 онд 45 сая 305 мянга төгрөгийг олсон нь өмнөх оноос 8 сая 892 мянган төгрөгөөр буурчээ. Харин гэр бүлийн орлого нь өнгөрсөн оноос 5 сая 177 мянгаар нэмэгдэж 89 сая 300 мянга болжээ.

Мөн Д.Нямхүү нь 647 сая 216 мянган төгрөгийн үнэлгээ бүхий дөрвөн орон сууц, нэг хашаа байшинтай гэж мэдүүлжээ. Түүний хувьд автомашингүй бөгөөд 1 сая 500 мянган төгрөгийн нэг адуутай.

Түүнчлэн 15 сая төгрөгийн үнэлгээ бүхий 1.4 га, 10 га газрыг эзэмшдэг. 27 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэл, түүнхийн үнэт зүйлтэй.

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламжиндаа 300 мянган төгрөгийн хадгаламжтай. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нь 124 сая 681 мянган төгрөгийн зээлтэй.

Тэрээр Эрдэнэс Таван толгой ХК-ийн 1072 хувьцаатай бөгөөд нэг ширхэг эрх эзэмшдэг гэж ХОМ-тээ мэдүүлжээ.