Өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулав.

Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 26-нд улсын хэмжээнд 14,624 хүнд шинжилгээ хийхэд 39 хүнд коронавирус илэрлээ.

Эдгээр 38 хүн нь БЗД-ийн голомтоос бүртгэгдсэн, нэг хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнээс илэрсэн.

БЗД-ийн тус тохиолдлууд нь тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан байсан ба зарим нь гэрт тусгаарлагдсан хүмүүс юм. Давтан шинжилгээнээс нь илэрсэн.

38 тохиолдлыг задлан харвал:

Эмнэлгийн ажилтан 3,

Өвчтөн 5,

Гэр бүлийн хавьтал 30 хүн байна” гэв.