Нийтийн дууны урлагт хоёр биенийхээ дутууг гүйцээж, дундуурыг дүүргэн хоршин дуулж яваа гэр бүлийн хосууд цөөнгүй бий. Тэдний нэг нь дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар юм.

Өөр өөрсдийн ганцаарчилсан уран бүтээлүүдийг сүүлийн үед гаргаж байгаа билээ. Дуучин Э.Ууганбаяр өөрийн шинэхэн уран бүтээл “Ээжээ” хэмээх дуугаа түмэн олондоо хүргэлээ.

Дуу тэр тусмаа ээжийн тухай дуу хүний сэтгэл ихэд ойр байдаг билээ. Монголын ард түмэн хамгаас хайрт ижийдээ зориулан дуулах шинэхэн дуутай боллоо. Дууны шүлгийг МУСТА, МЗЭ-ийн Бодлого зохицуулалтын албаны дарга, яруу найрагч Н.Пүрэв бичиж, хөгжмийг Аранза нэрээр нь хүн бүхэн мэдэх Б.Бат-Эрдэнэ бичжээ.

Ингээд Э.Ууганбаярын шинэ уран бүтээл “Ээжээ” дууг зориулж байна.