Мэргэжил бүхэн сайхан. Олонд үлгэр дуурайл болж, тайз дэлгэцэн дээр дүрийг “амилуулж” чаддаг гэдгээрээ жүжигчний мэргэжил онцлог билээ. Бид энэ удаа “Бүтэн амьдрал” киноны Цэнгэлмаагийн дүрээр олонд танигдсан Жүжигчин Э. Пүрэвжаргал буюу Пунтикийн тухай 15 баримтыг хүргэж байна.

1. Эрдэнэбилэгийн Пүрэвжаргал 1993 оны 02-р сарын 11-нд Дархан-Уул аймагт төрсөн. Түүнийг Пунтик гэж хочилдог.

2. Түүнийг гурван настай байхад Улаанбаатарт нүүж ирж байжээ. Тэрээр айлын бага нь. Нэг ахтай.

3. Тэрээр 2014 онд “Зохиомж” дээд сургуулийг Монгол Улсын төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, Соёлын тэргүүний ажилтан А.Цэгмид багшийн удирдлага дор төгсчээ.

4. Түүний хамгийн анхны дүр нь “Эглийн гайхамшиг” гэдэг арилжааны бус кинонд Гэгээнээ хэмээх гол дүр байв. Арилжааны бус гэдэг нь кино театраар гарахгүй телевизээр гардаг киног хэлдэг ажээ.


5. Хоёр дахь дүр нь “Сүүлчийн шөнө” МУСК байсан. Уг кинонд охид амар хялбар аргаар амьдарч байна гэдгийг харуулах зорилготой дүр. Энэ нь түүний анхны эсрэг дүр. Түүнээс хойш гадаад, дотоодын олон бүтээлд гол болон туслах дүр дээр ажилласан байна.

6. Тэрээр “Сүүлчийн шөнө”, “Ороолон”, “Богд хаан”, “Админ Z”, “Хөхөөний үүр”, “Мөрдөгч”, “7-р тусгай тасаг”, 37-р точка” зэрэг 10 гаруй уран сайхны киноны гол болон туслах дүрд ажилласан байдаг.

/37 точка/, Admin Z-1,2, Ороолон,

7. Түүний хамгийн том мөрөөдлүүдийн нэг нь Холливудын кинонд тоглох. Ялангуяа “Avangers” шиг адал явдалт, тулаант цуврал киноны эмэгтэй баатрын дүрд тоглохыг мөрөөддөг.

8. “Бүтэн амьдрал” ОАК-ны Цэнгэлмаагийн дүр бол түүний авсан анхны олон ангит кино. Уг киногоор түүнийг хүн бүр мэддэг болсон гэхэд хилсдэхгүй.

9. “Авьяаслаг бүсгүй гэр бүлтэй бөгөөд түүний нөхрийг А.Нямдаваа гэдэг. Математикийн программ хангамж мэргэжилтэй. Хос нэг хүүтэй.

10. Тэдний хүүг Н.Ханхүү гэдэг. Хүүгээ ханхүү шиг хайрлаж, өсгөхийг билэгдэж, энэ нэрийг Э.Пүрэвжаргал өгчээ.

11. Түүнийг хамгийн ихээр зовоож бүтсэн дүр нь “Хөхөөний үүр”-ийн Туяа. “..Би их зөөлөн хүн. Гэтэл тус кинонд хүүхэд хулгайлан хүнд өгч, бүх л муу муухай зүйлийг хийдэг эмэгтэйн дүрд тоглосон. Өөрөө эх хүн болохоор ч тэр үү, тэр дүрийг гаргах амаргүй байсан. Өөртэйгөө их л зөрчилдөж байж тоглосон.” гэж нэгэн ярилцлагандаа дурьдсан байдаг. “Хөхөөний үүр” кинонд тэрээр зургийн даргын үүргийг давхар гүйцэтгэсэн.

12. Voo original, A-Artist pictures-ийн бүтээл “30 өдөр, 30 сeкс” олон ангит эротик драм 11-р сарын 20-ноос эхлэн Voo-ийн хэрэглэгчдэд хүрч эхэлсэн. Зохиолч, найруулагч

Т.Алтантуяагийн энэхүү бүтээлийн гол дүрд жүжигчин Э.Пүрэвжаргал, Б.Баярмандах, П.Баттөр, С.Хишигжаргал, Б.Анхбаяр нар тогложээ.
Зураг “30 өдөр, 30 сeкс”


13. Пунтик нүцгэлэхийг хүндээр хүлээж авдаггүй. Угаасаа л би энэ биеийг жүжигчин болгоно гээд шивээс, персинг хийлгэхгүй хадгалж байна.” гэсэн байдаг.

14. Тэрээр тулааны урлагаар хичээллэх дуртай бөгөөд бага байхдаа таеквондо, кикбоксоор хичээллэдэг байжээ. Монголын орлон тоглогчдын холбооныхонтой хамтарч бие хамгаалах урлагаар хичээллэдэг байсан ч харамсалтай нь хэсэг хугацаанд тэрхүү бэлтгэлээ хийх боломжгүй болсон байна.

15. Тэрээр өөрийгөө хов живэнд орооцолддоггүй, хэн нэгнээс сонссон хэрүүлийн чанартай үгийг бусдад хэлдэггүй, шударга зантай хүн гэж тодорхойлдог. Энэ нь ч түүний биеэ авч яваа байдлаас илхэн харагддаг.