МУГЖ, хүүхдийн элч дуучин Т.Ариунаа эмээ болоод удаагүй байгаа. Өнгөрсөн долдугаар сард дуучин бүсгүйн том хүү Б.Алдар аав болсноо олонд зарлаж, Т.Ариунаа гэр бүлээрээ аз жаргалд умбаж байгаагаа илэрхийлэж байсан.

Тайз дээр улам гэрэлтэх болсон тэр мөнхийн залуугаараа.Хөл хорионы энэ үеэр цахимд идэвхтэй байж өөрийн байр суурь, үзэл бодлоо нийтэлсэн шигээ сууна.

Тэрбээр  цахим хуудсаараа дамжуулан “Амьд явбал арга нь олдоно,Эрүүл явбал бусад нь олдоно,Тиймээс зөвхөн сайхан зүйлд анхаарлаа хандуулаарай. Өөрийгөө хайрлаарай” хэмээжээ.