Шуурхай мэдээ: Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчаас корона вирус илэрчээ

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст холбооны инженер мэргэжилтэй алба хаагчийн БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ар гэрийн хүнээс нь корона вирус илэрсэн байна. Ингээд ойрын хавьтлуудаас нь шинжилгээ авахад давтан шинжилгээгээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст ажилладаг тухайн алба хаагчаас халдвар илэрчээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн алба хаагч нь ажилдаа ирж байсан ба ойрын хавьтал болох алба хаагчдыг одоогоор тусгаарлан, шинжилгээ авч байна.ш