Нийтийн дууны урлагийн гэр бүлийн хос дуучдын нэг бол Э.Төрмандах, О.Гансувд нар юм. “Минийлээ хөөрхөн үрс”, “Жаргалтай үрсийн дуулал”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг хамтын уран бүтээлүүдээ түмэн олондоо хүргэж “Хос ертөнц” нэртэй анхны хамтарсан тоглолтоо 2019 онд хүргэсэн билээ.

 

Харин тэд тус тусын уран бүтээлийн замаа хөөхөөр болсонг фэнүүддээ дуулгалаа. Яруу найрагч Э.Түдэвийн үг, аяаар бүтсэн “Хүн цэцэг” дуу тэдний сүүлийн хамтарсан бүтээл гэнэ.

Тэд өөрийн сошиал хуудсандаа “Энэхүү дуугаар бид хоёрын хамтарсан уран бүтээл түр хугацаанд завсарлаж тус тусын уран бүтээлээ үргэлжлүүлэхээр боллоо” хэмээжээ.

Хамтын амьдралаа эхлүүлээд 12 жил болсон тэд хамтарсан уран бүтээлээ тодорхойгүй хугацаагаар түр завсарлалаа.