Ерөнхийлөгч Баттулгын оффшор дансны тухай нийтлэл гадны сайтад гарчээ.

Нэг л их авилгалтай тэмцэнэ, энэ ч тэр ч оффшортой гээд бсан чинь өөрөө бол нөгөө ад үзээд бдаг хэдээсээ хэдэн мянга дахин маапаантай гар байшт. Сингапурт бүртгүүлсэн компанитай, тэрийгээ охин Намуун болон Лим нэртэй сингапур эрээр удирдуулдаг гэнэ.

 

Хамгийн аймаар нь Төгрөг нуурын нүүрсний ордыг Ming Shin Waterworks Holdings Limited, гээд Cayman арал дээр бүртгэлтэй (энэ арал дээр дэлхийн баячууд татвараас нуусан мөнгөө дайжуулдаг, дэлхийн офшорчдын диваажин) компанид 250 сая доллараар зарсан гэж Хонг Конгийн хөрөнгийн бирж мэдээлсэн байна.

Монголын нийт ард түмний өмч болох газрын доорх баялагийг ингээд л хувьдаа завшаад л явж бдаг хүнийг л ерөнхийлөгчөөрөө сонгож ээ .

Мөн Ерөнхийлөгч болохдоо “Монгол ялна”, авилгачидтай тэмцэнэ, хятадуудыг үзэн ядах үзлийг дэвэргэн гарч ирсэн байж өөрөө хамгин том авилгач, өөрөө л хятадуудтай хамгийн их сүлбэлдэж нийт ард түмний баялгийг зарж мөнгийг нь халаасалдаг хүн байж!!!!!

За тэгээд англи хэлтэй хүн зөндөө болсон цаг өөрсдөө уншиж танилцана биз. Ямар айхтар судалсан нийтлэл вэ, бурхан минь. Би уншиж бхдаа уулга алдсаар бгаад таарлаа. Баттулгыг цэвэр биш, бөөн маапааны эзэн гэж гадарлаж бсан ч арай л ийм аймаар хулгайч завшигч авилгачин, оффшорчин гэж даан мэдсэнгүй. Монголчууд бид их л азгүй улс юм даа

Bolortuya Dorj

Эх сурвалж:

Under the Microscope: President’s Offshore Assets Cause a Stir in Mongolia