“Бүхнийг хүүхдийн төлөө” тоглолт 2.2 тэрбум төгрөг, 11 мянган кв.м газар цуглуулав.

Тэгвэл энэхүү арга хэмжээнд Монголын алдар цуут тамирчид, уяачид ч дуудлага худалдаа явуулж хөрөнгө оруулалт хийжээ.

Тодруулбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн дээлний дуудлага худалдааны анхны үнэ нь 9 сая төгрөгөөр тогтож, 38.5 сая төгрөгөөр


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаярын кимоногийн дуудлага худалдааны анхны үнэ нь 9 сая төгрөгөөр тогтож, 25 сая төгрөгөөр


Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алтан медальт Энхбатын Бадар-Ууганы боксын ширэн бээлийний дуудлага худалдааны анхны үнэ нь 9 сая төгрөгөөр тогтож, 21 сая төгрөгөөр


Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны Монгол төрийн наадамд зургаа түрүүлсэн домогт хурдан ажнай шаргын удам хээлтэй гүүний дуудлага худалдааны анхны үнэ нь 99 сая төгрөгөөр тогтож 200 сая төгрөгөөр тус тус зарагдлаа.