Фантастик продакшны жүжигчин Э.Алдар шинэ жилийн энэ өдөр өхөөрдөм охиныхоо зургийг дэлгэлээ .

Түүний гэргийг Хулан гэдэг. Жүжигчин Э.Алдарын хувьд өөрийнхөө амьдралыг баталгаажуулсны дараа гэр бүлтэй болж, хариуцлагатай аав, хань болохыг хүсдэг тухайгаа дурдаж байсан удаатай.

Харин түүний мөрөөдөл ийн биеллээ олсон сайхан жил болжээ.Тэрбээр “Манай гэр бүлээс та бүхэндээ Шинэ оны мэнд хүргье” хэмээжээ.

Жүжигчин Э.Алдарын гэр бүлд аз жаргал сайхан бүхнийг хүсье.