Шинэ цагийн Ромео буюу УДЭТ-ын жүжигчин СТА Баасанбуугийн Шинэбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Анх 2012 онд дэлгэцнээ гарсан “19” киноны Үүрцайх гэдэг залуугийн дүрийг бүтээж байсан тэрээр “Аав” киноны дүрээр олонд танигдаж “Жаргаагүй нар” жүжгийн Нацагдоржийн дүр болон “Ромео Жульетта” жүжгийн Ромеогийн дүрээр олонд танигдсан билээ.

Түүнд төрсөн өдрийн мэнд хүргэж авъяас билгийн онгодоо цалгиан, тайз дэлгэцнээ бүтээсэн олон сайхан дүрүүдээрээ үзэгч түмэндээ хайрлагдаж явахыг ерөөн аз жаргал, эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсч уран бүтээлийн онгод хийморь нь үргэлжийн арвин байхын ерөөл өргөе.