Урлагт өөрийн гэсэн сонин содон өнгө төрх, донжлог байдлаараа ялгарч буй нэгэн бол Mrs.M хэмээх бүсгүй.

Тэрбээр СТА жүжигчин О.Энхтуулын охин билээ. Монголдоо цөөхөн эмэгтэй репперүүдийг өнгөлж яваа дуучин бүсгүй дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог бөгөөд үргэлжид том нарны шилээр нүдээ нуудаг нь олон ч хүний сонирхлыг татдаг. Ээжийнхээ залуу насны гоо үзэсгэлэнг өвлөн төрсөн тэрээр стиль имиж, дуулалтаараа хэнээс ч дутахгүй нэгэн.

Реппер Гинжинтэй хамтарч 2020 оны шилдэг дуу “Бороо”-г бүтээж залуусыг байлдан дагуулсан. Тэд шинэ уран бүтээл “ATM” дуугаа цацав. Гэвч Mrs M-н фэнүүдэд түүний шинэ уран бүтээл биш нүд нь харагдах тунгалаг шил зүүсэн нь анхаарлыг нь татав.

Үргэлж хар шилээр нүдээ нуудаг түүний нүдийг сонирхоцгооё.