Монголын хип хоп урлагийг “Дижитал” хамтлаггүйгээр төсөөлөхийн аргагүй. “Чамдаа”, “Өнчин нулимс”, “Ухаарал”, “Галзуу ганц” гээд тэдний хит дууг дурьдвал олон. Харин Дижитал хамтлагийг Эркагүйгээр төсөөлшгүй.

Хамтлагийн уран бүтээлээс гадна “Энэ бол хайр”, “Үнсэж амжаагүй уруул”, “Хайрын ид шид” зэрэг соло уран бүтээлүүдээ гаргасан ч одоогоор тэр уран бүтээлээсээ түр хөндийрөөд байгаа билээ. Дижитал хамтлагийн амин сүнс Эрка буюу Г.Эрдэнэбилэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр 41 нас хүрч байгаа ажээ.