Амжилттай яваа эмэгтэйн цаана сайн хань байдаг гэлцдэг. Тэгвэл энэ нийгэмд өөрийн гэсэн үлгэр дууриалал, уран бүтээлээрээ өнгөлж яваа нэгэн бүсгүй бол яах аргагүй жүжигчин Г.Ундармаа.

Эрхэм жүжигчний бүх уран бүтээл, ажил үйлсийн ард түшиг баган болж байдаг ханийнх нь төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Д.Батжаргал хэмээх даруухан залуу эхнэрээ юугаар ч дутаалгүй хайр энэрэлдээ бөөцийлж сэтгэл хангалуун амьдруулдаг тухай жүжигчин бүсгүй ам нээх бүрийдээ бахархан ярьдаг. Тэд Д.Бэрцэцэг гэдэг хөөрхөн охинтой.

Өнөөдөр тэрээр өөрийн цахим хуудаснаа “Намайг эрхлүүлдэг, аз жаргалтай байлгадаг, хайрладаг, дураар нь байлгаж чаддаг, зөв тийшээ залдаг, эерэг хандлагатай нөхрийн маань төрсөн өдөр. Өнгөрсөн онд манай гэр бүл юу туулсан, яаж давсан, яаж хайрладгаа ярихаар шийдлээ.” хэмээжээ

Эрхэм жүжигчиний гэр бүлийн амьдралыг сонирхсон бүхэн түүнтэй хамт баярыг нь тэмдэглэж болох нь ээ.