НЭМҮТ-өөс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. Энэ удаагийн зөвлөмжөөрөө агаараа сайтар цэвэрлэж, сэлгэж байхыг анхааруулж байна.

Тодруулбал, халдвартай шүлс, дусланцрууд битүү хязгаарлагдмал өрөө, тасалгааны агаарт 3 цаг орших боломжтой тул байгалийн агааржуулалт хийхийг зөвлөж байна.