Аав ээж нь царайлаг бол хүүхэд нь аргагүй царайлаг л болдог шинжтэй. Цаг хугацаа ч хурдан юмаа. Жонни Депп, Ванесса Парадис нарын дундаас төрсөн охин Лили Роуз Депп ийм том болсон байна. Эхний зураг дээр ээж, охин хоёрыг харьцуулсан болно.

Ээжийнхээ залуугийн төрхтэй маш төстэй Лили 1999 онд төрсөн, өдгөө 21 настай, кино урлагт аль хэдийн хөл тавьж, хэд хэдэн кинонд тоглоод амжсанаас гадна алдарт Chanel-ын брэнд төлөөлөгчөөр ажилладаг. Лилигийн аав ээж болох Жонни Депп, Ванесса Парадисын харилцаа 14 жил үргэлжилж, 1998-2012 онд хамтдаа байсан билээ.