Нийтийн дууны ертөнцөд өөрсдийн уран бүтээл гэхээсээ илүү хувийн амьдралаараа шуугиан тарьсан дуучид бол Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар юм. Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Э.Чулуунчимэг гурвын хайр сэтгэлийн гурвалжин холбоос, ээдрээт амьдралын асуудал аль хэдийнэ нэг тийш болж цэгцэрсэн ч хүмүүсийн анхаарлыг татсан хэвээр л байна. Найзынхаа нөхрийг булаасан ч Б.Болдын гурван ч хүүхдийг төрүүлж өнөр өтгөн гэр болсон тэднийг оюутан цагтаа үерхэж байсан гэх бор шувуу нисч эхэллээ.

Үүнийг батлах мэт дуучид оюутан үедээ тэврэлдэн авахуулсан зургийг өөрсдийн цахим хуудсанд оруулах болжээ.

Оюутан ахуй цагаасаа эхлүүлсэн хайр дурлалын романс уу, хожуу учирсан хайрын эзэд үү гэдэг эргэлзээ олны дунд үлдлээ.