2001 оны “Гоёл”-оос төрсөн нэгэн топ модел бол Д.Болормаа. Азийн топ модель тодотголтой тэрээр “Монгол модель” агентлагийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажилладаг. Топ Д.Болормаа үеийнхнээсээ арай эрт, 42 насандаа эмээ болсноос хойш намба сууж, хэсэг нам гүм амьдарсан.

Өнгөрсөн хугацаанд “Монгол модель” агентлагаа ажиллуулж хөшигний ард олон шавь нар, мисс, моделиудыг мандуулж суугаа тэрээр “Говь” брэндийн нүүр царай болж, моделийнхоо хувьд comeback хийсэн юм.

Хэн, хаанаас нь харсан түүнийг 50 нас хүрсэн гэхэд итгэхгүй л болов уу.