Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор өчигдрөөс /2020.01.03/ эхлэн нийслэлийн есөн дүүрэгт байнгын үйл ажиллагаа явуулах 30 цэг ажиллуулж байна.

Эдгээр цэгт эрүүл мэндийн байгууллагын нийт 600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа юм.

Шинжилгээний төвүүдэд хөдөө орон нутаг руу явах хүсэлтэй болон орон нутгийн иргэд хамрагдах бүрэн боломжтой.

Мөн худалдаа үйлчилгээ, нийтийн тээвэр, эрүүл мэндийн байгууллага гэх мэт найман бүлгийн хөдөлмөр эрхэлдэг иргэдийн дунд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээ, тандалт хийх судалгааны ажлыг эхлүүлсэн байна.

 

Тухайн байгууллагын ажилчдыг түүвэрлэх замаар шинжилгээнд хамруулах бөгөөд зарим газарт Нийслэлийн Эрүүл мэндийн газрын тандалтын баг очиж, шинжилгээ авч байна.

Өчигдрийн байдлаар зах, худалдааны төвийн 2100 орчим ажилтныг шинжилгээнд хамруулсан талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл хүргэлээ.

http://ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=52839