Ц.Оюунгэрэл ( УИХ–ын гишүүн асан): “Eр нь ханиа алдсан эр хүнийг өрөвддөг мөртөө ханиа алдсан эмэгтэй хүнийг доромжлох гэдэг.

Анхны хань минь ( нисгэгч хүн байсан) онгоцны ослоор нас барахад ард нь үлдсэн хүүхдийг нь, ээжийг нь хэлэх хэлэхгүй үгээр аймшигтай доромжлохыг 20 хэдхэн насандаа үзэж л явлаа. Тэрний хажууд одоогийн над руу, Жeф руу дайрч байгаа нь юу ч биш санагдаж байна.

Талийгчаас хойш 7 жилийн дараа дахин гэрлэж, хоёр дахь хүүхдээ гаргасан ч удалгүй салсан нь хүний зовлонг ойлгохгүй дайрдаг хүмүүсээс болсон. Ингээд 2 дагавар хүүхэдтэй намайг тоож ханилъя гэсэн монгол залуу гарч ирээгүй удсан учир аяга цайгаа хувааж уух хүн маань Жeф байж таарсан. Яадаг юм, би төгс биш амьдралтай, ийм л хувь заяатай хүн.

Хүний зовлонг тохуурхан доромжилдог энэ муухай хандлагыг сөрөх л ёстой юм билээ.

Хамгийн гол нь элэг бүтэн, эрүүл саруул байхад бусад дайралтыг даваад л гарна.”

АМ НЭЭВЭЛ…