“Тэргүүн охин” гэх гуншин зүүх болсон ууган охин Б.Намуун нь 2012 онд сүр дуулиантай хурим найр хийж байлаа.

Б.Цог гэх даруухан залуутай Хөвсгөлийн жуулчны баазад гэрлэж, хуримын зочдоо нисэх онгоцоор зөөж байсан Б.Намуун харамсалтай нь хоёр жил ч бололгүй нөхрөөсөө салсан гэдэг. Анхны амьдралдаа цэг тавьснаас хойш аавынхаа улс төрийн ажилд анхаарч явсан Б.Намуун дараагийн болзоонд явж, “Оюуны Ундраа” группийн захирал С.Отгонбаярын том хүү О.Тэнүүнтэй ханилсан юм.

Тэрээр цахим хуудаснаа “Арван долоон настай байхдаа ээжийнхээ хийсэн дээлийг өмсөөд…

Хүн болгоны хайрын түүх өөр өнгө аястай, өөрөөр эхэлдэг. Жаргал зовлон, aдал явдал, аз жаргал гээд амьдрал олон даваатай байдаг…

Залуу насны үерхэл, хайр дурлал, цаг хугацааны эрхээр өөрсдийгөө олдог.

Өөрийн хүсэл сонирхол болон бусдын хүсэл сонирхлыг хүндэтгэх хэрэгтэй гэж боддог.
Залуу насандаа xэчнээн хайртай, дуртай ч гэсэн, амьдралын утга учир, зорилгыг олж үнэ цэнийг илүү бүтээж, эргээд бодоход илүү тэсвэр тэвчээртэй, утга учиртай, зорилготой, нэг нэгнээ хайрлан хүндэтгэдэг амьдрал илүү оршин тогтнодог.” хэмээсэн байна.