Монголын спортын түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиглэн үлдээсэн эрхмийнх ам бүл 6.

Дөрөвдэх хүүхдээ 2019 онд өлгийдөн авч байсан юм.

Түүний гэргийг Х.Азжаргал гэдэг. юм.

Тэд нэг гудамжин тоглож, өссөн бөгөөд 8-р ангиасаа үерхэж, нэг гэрт орсон гэдэг.

Х.Азжаргал өдгөө “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвийн гүйцэтгэх захирлаар ажилдаг.

Тэрбээр нөхрийнхөө тухай нэгэн хэвлэлд ярихдаа “Бид хоёр намайг 8-р ангид байхад 2002 оноос албан ёсоор үерхсэн. Би анх нөхрийнхөө сормуусанд дурлаж байлаа. Өмнө нь бол бие биеэ таньдаг, хамт гадаа тоглодог хүүхдүүд байж байгаад намайг үерхье гэж гуйгаад тэгээд л үерхсэн. Ер нь би Бадарааг жаахан байхад нь “Сормуусыг чинь ганц будчихъя л даа” гэж аягүй их гуйдаг байсан. Сүүлд үерхдэг болоод “Бас сормуусан дээр чинь шүдэнз тавьж үзье гэнэ. Тэгээд л нөгөө сормуусыг нь будна. Шүдэнзний мод тогтоож үзнэ. Будахаар бүр сормуус нь аягүй дэрвийчихнэ. Тэгж их тоглодог байлаа” хэмээж байжээ.

2021 оны хамгийн сайхан гэрэл цацарсан гэр бүлийн зургаа цахим хуудаснаа нийтэлжээ.