Нэгэн цагт УДЭТ-аар овоглон, хэр чадварлаг жүжигчин болохоо мэдрүүлсэн гавьяат жүжигчин У.Уранчимэг нь өдгөө “Хувьсал” продакшны ерөнхий захирлаар ажиллаж байгаа. Тэрбээр  цахим хуудаснаа

“Ямар харагдах… ямар жинтэй байх нь зөвхөн таниас шалтгаална…
20 гаруй насандаа нилээн мяраалаг 70 гаруй кг охин байлаа…Охиноо төрүүлсэний дараа жаахан жин хаялаа… Ер нь өөрийгөө анзаараад байхнээ…залхуурах тусмаа л жин нэмж,хичээх тусам жин хаяж, бүр их хичээж тууштай байх юм бол чангарч хүссэн галбиртаа хүрч болдгийг ойлгосоон… Миний хувьд тийм гайхалтай ондгор оцгор өгзөгтэй ,төгс биеийн галбиртай хүн биш… Гэхдээ яавал байгаагаа сулбайж унжуулахгүй байхав…? яавал эрүүл чийрэг, чанга галбиртай харагдахав…? Ердөө бүгдийг учир зүйн дарааллаар нь логиктой бодож, сэтгэл зүй тархиа хамгийн эхлээд цэгцлэх хэрэгтэй…Турах гэж бүү яар… Судал,ойлго, Зүгээр л аажмаар амьдралынхаа хэв маяг болго… Таны бодож байгаа шиг тийм ч хэцүү биш…хувийн зохион байгуулалт, хичээл зүтгэл…Бага багаар урагшил…

Тэгвэл та эрүүл ,сэтгэл санаа өөдрөг,стресгүйгээр давах л болно…Гоё харагдах нь тийм ч чухал биш… Хамгийн чухал нь эрүүл саруул үр хүүхэдтэйгээ урт удаан хамтдаа байх нь бидний хүсэл биш гэж үү


Та чаднаа…

Амжилт…

-эхний зураг 2009 он 65 кг хавьцаа
-хоёр дахь зураг 20 гаруй настай 70 гаруй кг жинтэй байжээ…” хэмээжээ

-одоо бол 58кг байна даа..