ДОРНОДЫН ХИЛИЙН БҮС НУТГИЙГ ХЯТАДУУД НАЙМААЛЦАЖ БАЙНА.

Надад хамаагүй болсон гээд дуугуй сууж чадахгүйнээ.

Аймгийн хурлын бодлогын хороог ахалж байхдаа АШИД АРВИЖИХ ҮНДЭС гээд Хятадуудтай нэлээн зууралдаад адаг сүүлд нь өөрөө шүүхэд дуудагдаад ялсан ч тэд давж заалдаад байгаа.Төрийн зүгээс ИТХ-аас өөр дэмжиж нэгдэж сүйд болсон юм үнэндээ байхгүйээ.

Нэг л юманд эмзэглээд байгаа нь Монгол улсын зүүн хилийн бүсэд 6 Хятад хөрөнгө оруулагчтай компани мал аж ахуй,газар тариалан,аялал жуулчлал хөгжүүлээд үе удмаараа малаа хариулсан нутгийн иргэд бэлчээргүй шахагдаж байгаа нь үнэн.Одоо хамгийн ноцтой нь ХАШИГАВА буюу СЭРГЭЛЭН нь тэр хэсгийн газрыг бас нэг Өвөрмонгол хүнд зарж гэрээ байгуулсан хэрнээ эргээд хоорондоо зөрчилдөн шүүх цагдаадаа тулаад явж байна.АТГ-т хэд хэдэн хүн шалгуулахаар өгсөн боловч прокурор тэр дор нь хэрэгсэхгүй болгосоон.

Прокурорын шийдвэр гомдол гаргасан надад биш ХАШИГАВА-д шууд очдог нь их сонин.АТГ-д өгсөн асуудал төрийн албан хаагчдын гаргасан шийдвэртэй холбоотой байсан болохоос ХЯТАД хүнд хамааралгүй байлаа.Дахиад шүүхэд дуудагдах нь тодорхой.Гэхдээ бүх зүйл баримттай.Өмнө ч бүгдийг байнга ил тод мэдээлж байсандаа.Одоо эдний бизнес Дорнодод улам өргөжин тэлж ХАЛХГОЛД газар авсан байгаа.Яг хяналт шалгалт явагдаад нутгийн иргэд тэмцэж байхад 2020 оны 5-р сард тэнд газар авсан байдаг.Улсын тусгай хамгаалалттай гэх ЗҮҮН ГОЛ,ХОЁР МЭЛХИЙТ байсан бол одоо Халхголыг Хятадууд эзлэх юмуу.Хорио цээрийн дэглэмийн үеэр чөлөөтэй зорчдог хүмүүс байна лээ..

 

Delger new channel Suren