“Харанга”-ын Лхагваа ч угаас хэнэггүй, хээгүй ёстой л нөгөө хүүхнүүдийн хэлдгээр жинхэнэ монгол эр хүн шүү дээ. Тиймдээ ч өдийг хүртэл “тэнэг” хэрэглээнээсээ салаагүй байгаа биз ээ.

Юу гэвээс, таван бүтээл нь төрийн соёрхолт хүртсэн хамтлагийн гол багана “хар азарга” маань ухаалаг бус “тэнэг” гар утсаа тун ч гярхай гэгч нь харж буй нь манай дуранд ийн буужээ.

Орчин үед бүх зүйл ухаалаг болж, хажуудах эрдэнэсүүддээ ч цаг зав гаргалгүй ухаалаг утсаа маажих болсон зарим нэг нөхдүүдийг бодвол “тэнэг” тодотголтой ч ухаалаг сонголт гэдэг чинь энэ бус уу?