Одоогоос хэдэн жилийн өмнө “элэг”-ний Ж.Хатанбаатар гэж эмч Монголчуудын хүсэл мөрөөдөл байсан санагдана. Гэхдээ одоо ч бий л дээ. Харин сүүлийн үед энэ салбарт цахиур хагалан гарч ирж байгаа хүн бол Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан Ж.Чинбүрэн.

Тэрбээр их хурлын гишүүн болохоосоо өмнө Монголд анх удаа амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг тун амжиллтай хийж чадсан гэдгээрээ олонд танил болсон. Ийн мэргэжил, ур чадвараараа олны хайрыг хүртсэн эмч, төрийн түшээ эрийн хувийн амьдрал олонд төдий л ил биш.

Тэгвэл бид Ж.Чинбүрэн эмчийн гэргийг анх удаа танилцуулж байна. Нөхрөөсөө нэлээд хэдэн насаар дүү Б.Лхагважаргал гэх эл бүсгүй Алтай нутгийн уугуул охин бөгөөд өдгөө шинжлэх ухааны академид ажилладаг дуулдана лээ.