Монголчууд дуу хуураар хөглөгдөж, хөтлөгдөж ирсэн ард түмэн. Тиймдээ ч гуравхан сая хүн амтай хэрнээ тоолж томшгүй олон дуучидтай. Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг хэдийнэ эзлэж, шинэ уран бүтээлүүдээрээ сонсогч түмнийхээ сонорыг мялаасаар яваа дуучин бол Д.Найдандорж юм.

Хөвсгөл нутгийн дуучин залуу хэдийнэ хит болж ард түмний аманд аялагдах “Хайраар зөөлөрдөг хорвоо”, “Жаргалын орон”, “Яг л чи минь”, зэрэг олон сайхан уран бүтээлүүдийг хүргэсэн. Мөн Т.Дэлгэрмөрөнтэй хамтран “Өссөн нутаг” дууг дуулсан нь ард түмний талархлыг ихэд хүлээсэн.

Түүний уран бүтээлийн онцлог нь ээж аав, нутаг ус, ах дүү, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэл зэрэг бүхий л сэдвийн дуу зонхилдог учир тус тоглолт уярал ухаарлын гэгээн бүхнийг харуулдаг.

Анхны бие даасан тоглолтоо 2015 онд “Монгол бөхийн өргөө”-нөө “Хайраар зөөлөрдөг хорвоо” нэртэйгээр толиулсан бол 2020 онд “Жаргалын орон” тоглолтоо үзэгч түмэндээ хүргэсэн.

Нийтийн дууны “алаг нүдэн” хэмээн нэрлэгдэх болсон түүний сүүлийн үеийн зургуудаас сонирхуулья.