Авъяас удамшдаг гэдэг. Урлагийн гэр бүлд төрж өссөн хүүхдүүд аав ээжийн мэргэжлийг өвлөх нь элбэг байдаг. Үүний нэг жишээ бол Жүжигчин Г.Золбоотын хүү З.Хангал юм. Аавынхаа мэргэжлийг өвлөсөн тэрээр Хөгжим бүжгийн сургуулийн морин хуурын анги төгссөн ч СУИС-д жүжигчний ангид элсэн орж төгсчээ.

Жүжигчин Л.Дэмидбаатарын шавь З.Хангал аавын шийрийг хатаахаар зүтгэж байгаа бөгөөд кино, клипэнд тоглох болжээ. Тэрээр мэргэжил нэгт Номин бүсгүйг өөрийн хайртаар сонгосон билээ.

Аав нь өөрөөсөө залуухан бүсгүйтэй дэр нэгтгэж үрийн зулай үнэрлэсэн. Тэдний гэр бүлийн зургийг харахад Жүжигчин Г.Золбоотын хожуу учирсан хайрын эзэн, Хангал хүүгийн эхнэр хоёр чацуу мэт харагдахаар байна шүү.

Гэвч зураг дээр л залуухан харагдаж байгаа боловч насаараа бол мэдээж олон насаар эгч. Ямар ч байсан сайхан гэр бүлд аз жаргал хүсье.