Өнгөрсөн шөнө Солонгосоос ирсэн ачааны онгоцоор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд дипломат пасспорттай хил нэвтэрсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.

Өчигдөр буюу /2021.01.07/-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн Ачаа тээврийн онгоцоор цөөн тооны буюу 5-6 хүн Монгол улсад ирсэн байна.

Эдгээр хүмүүсийн дотор  УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд болон түүний эхнэр ирсэн гэх мэдээлэл байна.

Энэ талаар тэрбээр,  “Оны өмнө Монголд ирсэн. Чуулгандаа оролцож байгаа. Хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Ямар ч гэсэн арваннэгдүгээр сарын сүүлч бил үү, арванхоёрдугаар сарын эхээр ирсэн” гэдэг тайлбар өгчээ.

Оны өмнөхөн хорио цээрийн дэглэм тогтоосон тул БНСУ руу тусгай үүргийн нислгүүд цуцлагдсан.  Мөн онгоцоор ирсэн өдөр болон тусгаарлалтаас гарсан өдрөө санахгүй байгаа, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт хэлэлцэж байхад хуралдаанаас чөлөө авсан байсан зэрэг нь түүнийг Монголд байгаагүй гэх хардлага төрүүлж байна.

Хэрвээ өчигдөр буюу /2021.01.07/-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн Ачаа тээврийн онгоцоор ирсэн бол юуны учир нуув? Тусгаарлагдсан уу? зэрэг олон асуудт урган гарч байгаа юм.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.