Эхнэрээ эх оронтойгоо зүйрлэн боддог хүн бол УИХ-ын гишүүн  С.Бямбацогт. Ийн хэлэгдэх болсон нь түүний эх орноо хайрлана гэдэг эхнэрээ хайрлаж буйтай адил юм хэмээн хэлсэн үгтэй нь улбаатай. Ямартай ч түүний гэргий Ганцэцэг нь Ховд аймгийн дарга явсан Цэндсүрэн хэмээх эрхэмийн охин бөгөөд өөлөхийн аргагүй үзэсгэлэнт бүсгүй.

Гэвч сүүлийн үед тэрбээр камер харахаараа нуугдаж бултаад гэм хийсэн хүн аятай гэлбэлзээд “нэг л биш” болсон байна лээ.

Нүүрэндээ гоо сайхны хагалгаа хийлгэж, хамар нүдээ янзлуулсан гэх зэрэг түүнийг тойрсон элдэв төрлийн хов живнээс залхсандаа ийн “бултамхай” болсон уу ямартай ч урдын инээмсэглэл цацруулан зургаа татуулдаг бүсгүй биш болсон байна лээ шүү.