“Арабын шейхийн эхнэр шиг л сэтгэл хангалуун аз жаргалтай амьдарч байна даа” хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлсэн жүжигчин Г.Ундармаа аргагүй л ханийн тэнгэртэй бүсгүй юм.

Түүний нөхрийг Батжаргал гэх бөгөөд волейболын спортын тамирчин гэдгээр нь зарим нэгэн нь эчнээ таних буй за. Анх Анун төвд ажиллаж байхдаа хайрттайгаа танилцсан жүжигчин Г.Ундармаа араас нь гүйсээр байгаад ханиа болгосон гэдгээ хэний ч өмнө хэлдэг.

Хамтын амьдралаа өдөр бүр хайрын баяр шиг байлгадаг хосууд энэ жилийн хөл хорионы үеийг ашиглан Эрүүлмаа хөтөлбөрийн хоол идэж, эрчтэй дасгал сургуулилт хийн хамтдаа илүүдэл жингээ хаясан бололтой. Ямартай ч түүний ханийг хальт харвал танихгүй өнгөрхөөр болсон байна лээ шүү.