Яагаав, одоогоос хэдэн жилийн өмнө “дэлхий юу юугүй сөнөх гэнэ” хэмээн лаа, шүдэнзээ бэлдээд сүйд болоогүй юу бид чинь.

Тэгвэл инээдтэй ч гэмээр тэр сенсаацыг дэгдээж эцэст нь өөрөө алга болчихдог “Орифлейм” Г.Оюунгэрэл гэдэг чинь энэ шүү дээ. Сураг дуулах нь, эл хатагтай тухайн үед монгол гэрийн мод үйлдвэрлэдэг жижиг бизнестэй байсан бөгөөд түүнийгээ хөгжүүлэхийн тулд түмэн олны тархи угааж явсан ч гэх юм билээ.

Аан бас, сэргэлэн нь дэндсэн сүйхээтэй ч гэмээр юм уу, тэрбээр сүүлд Монголчуудаас уучлалт гуйж, нүглээ наминчилж “жүжиг” тавьсан байдаг. Гэснээс, өөрийнх нь зөгнөснөөр “сөнөсөн” дэлхийд газардсан Г.Оюунгэрэл цар тахлын үед бас нэгэн сенсааци дэгдээхийг үгүйсгэхгүй л юм.