Цахимд тархсан нэгэн иргэний мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

Би 2020 оны 11-р сарын 19-ны өдөр сайн дурын шинжилгээнд хамрагдаад батлагдсан тул 20-ний өдөр Сэлэнгэ аймгаас 22:45 минутад ХӨСҮТ-д очсон.

Нэг талын хамар битүүрэхээс өөр зовиур байгаагүй. PCR шинжилгээ батлагдлаа гээд очсон. Халдварыг Нэгдсэн эмнэлгийн 103-с авсан гэж тогтоосон байсан. 21-ний өглөө биднээс шээсний шинжилгээ цусний шинжилгээнүүд авсан. 21-өдрийн 14:40 минутад бидэнд (нэг өдөр ирсэн дөрвөн хүн нэг өрөөнд орсон) хоёр төрлийн эм витамин С, Д болон хамрын түрхлэг Виферон өгсөн. Өдөрт нэг удаа эмч орж ирж даралт, халуун үзсэн. Хоол ёстой хэцүү санагдсан. 19 хоноход нэг л удаа аятайхан амттай хоол идсэн. Эмнүүдийг 2-3 өдрийн нормтой өгдөг.

-Витамин Ц- 1000мг өдөрт 1 удаа нэг стакан усаар даруулж ууна.

-Витамин Д- 1000мг өдөрт нэг удаа

-Lanavir -вирусын эм өдөрт хоёр давхарлаад найман цагаар гурван удаа

-Арбидол- хоёр давхараар зургаан цагаар өдөрт дөрвөн удаа шингэн халуун бүлээн ус сайн уу гэдэг.

Миний хувьд өдөрт бараг 10 орчим литр ус уусан, нэмэлтээр Витагрипп, салимон хоёрыг уусан. Хүчтэй эмнүүд олон давхраар ууж байсан болохоор хордлого тайлах зорилгоор сүү, тараг уудаг байсан.

ХӨСҮТ мягмар, баасан гаригт гаднаас хэрэгтэй зүйлсээ захиад эргэлт авч болдог байсан. Тэр үедээ нэмэлт хэрэглэж байсан зүйлсээ захиж байсан. Гурван хоног тутам хамар залгиурын арчидас авдаг байсан.
Нэг ч удаа шинжилгээний хариу хэлээгүй. Хоёр төрлийн эмийг яг долоо хоног уусан.

2020 оны 12-р сарын 10-ний өдөр эдгэрсэн гээд ХӨСҮТ-өөс Яармагийн эмнэлэг рүү дараагийн хяналтад шилжсэн. Гэвч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хөнгөн зэргийн хүмүүсийг шилжүүлсэн гэж мэдээлээд байсан. Үнэндээ бодит байдал дээр эдгэрээд дараагийн хяналтад шилжсэн нь тэр байсан. Тэнд долоо хоноод буюу 2020 оны12-р сарын 17-нд гарч гэрийн тусгаарлалтад гарч 14 хоносон.

Мэдээлэл явуулсан иргэн таньд эрүүл энхийг хүсье.