Олны танил аав ээжийн нэрээр олны танил болсон үр хүүхдүүд ч их. Түүний нэг бол УИХ-ын гишүүн асан Т.Гандийн охин Бөртэ-Үжин юм. Ээжийн нэрээр олонд танигдсан тэрээр хэвлэлийнхэний хараанд байдаг гэхэд хилсдэхгүй.

Үзэсгэлэнт Г.Бөртэ-Үжин Lumino хамтлагийн “Сэмбий”, Реппер Гинжингийн “Өгзөг сайхан бол зүс сайхан” зэрэг дууны клипэнд тоглож, өөрийн гоо сайхан, биеийн галбирыг гайхуулсан. Түүнээс хойш чимээгүйхэн байсан Г.Бөртэ-Үжин шинэ ондоо ажлаа сольжээ. Тэрээр өөрийн фбдээ “Шинэ оны эхний сарын Даваа гаригийн мэнд! Сониноос саяны хөл хориог ашиглаад Бөртэ миний бие “Remax united in Mongolia” оффисийн шинэхэн агент болсон. Ажлын page-г маань like-лж ; худалдаалах/ xудалдан аваx xүсэлтэй байгаа үл хөдлөхийнхөө талаар надтай холбогдоорой, баярлалаа “ хэмээжээ.

Нэгэн цагт шоучингаараа дуудуулж явсан бүсгүй намба суусан бололтой шүү.