Олонд хайрлагдаж, түмэндээ хүндлэгдсэн дуучин бишгүйдээ олон. Гэвч П.Адарсүрэн тэдний дундаас содон. Учир нь тэр “Ардын дууны Адараа” юм.

Пэлжээгийн Адарсүрэн 1942 онд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутагт “Хярын зуслан” гэдэг газар зун, намрын заагт Цэвэгжавын Адарсүрэн болон төрсөн бөгөөд төрөөд удаагүй байхад нь түүний ээж Цэвэгжав нь түүний өргөмөл аав Пэлжээд өргүүлсэн байдаг.

 

 

 

 

 

 

 

Тэрээр Ардын Дуу Бужгийн Чуулгад (АДБЧ) гоцлол дуучнаар орж дуулж эхэлсэн түүхтэй. П.Адарсүрэн анх дөрвөн ятгатайгаар монгол ардын дуу Хадат ухаа, Малчнаараа торойно, Дөрвөн улирлын өнгө дууг дуулдаг байлаа. Монголын радиогийн алтан фондод Монгол ардын домогт харилцаа дуу, богино дуунууд, монголын хөгжмийн зохиолчдын зохиол бүтээл, уянгын дуунууд зэрэг 100-гаад дуу дуулсан нь бий.

 

Тэрээр 1983 онд “Мөрөөдлийн зүүд” дуугаа анхны эхнэртэй зориулж дуулсан бол Ж.Шараагийн хөгжим, “Амартүвшин” дуугаараа ууган хүүгээ нэрлэжээ. Түүний хүү аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн залгамжилж яваа билээ.

1998 онд бурхан болсон түүний дуунд дурладаг, даган дуурайж дуулдаг, шүтэн бишрэгчид нь одоо ч бидний дэргэд мэтээр санаж хүндэтгэн дурсаж, санагалзан дуулдаг. Адарааг дуурайх нь олон ч, аль нь ч гүйцэхгүй нь харамсалтай.